Шүүхийн шийдвэрээр Ю.Цэдэнбал агсныг цагаатгажээ
Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцжээ.
Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ”Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байгаа.
2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосон” хэмээн мэдэгдэж байсан билээ.
URL: