Сүүлийн хоногт аймгуудаас Төв аймагт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 2,650 хүн шинээр халдвар авснаас 1,512 нь буюу 57 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.
Харин үлдсэн 43 хувь нь буюу 1,138 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Орон нутагт шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Төв аймагт хамгийн олон буюу 242 хүн шинээр халдвар авсан байна.
Түүнчлэн Булгад 126, Дорноговь 103, Дундговьд 210 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн 14 аймагт 100-аас доош тохиолдол илэрчээ.
Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 136,713, Улаанбаатарт 166,331 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
URL: