Унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, амийг нь хохироожээ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 244 дуудлага мэдээлэл иржээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн, орон нутагт 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүн амиа алдав.
Тухайлбал нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашины жолооч унадаг дугуйтай зорчиж явсан иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр хүн нас барсан хэргүүдийг шалгаж байна.
Ийм хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
URL: