Харуулын даргаа хөнөөн, цэргээс цугтсан цэргүүдийн шүүх хурал маргааш болно


Өнгөрөгч дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь хөнөөж,  цэргийн албанаас оргосон хэрэг гарсан.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан есдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох бөгөөд мөн хохирогч 2, гэрч 2, шинжээч 1, улсын яллагч 1, шүүгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах юм байна.


URL: