“HUAWEI”-ийн Мен Ванжоу суллагдаж, эх орондоо ирлээ

-27092021-1632725006-993923484-хуавей“Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Мен Ванжоу эх орондоо эргэн ирлээ. Түүнийг “Shenzhen Bao” олон улсын нисэх буудалд угтан авах арга хэмжээ зохион байгуулсан байна.

Арга хэмжээг БНХАУ-ын Төрийн телевизүүд шууд дамжуулжээ. Мөн “Weibo” платформ дээрх хамгийн өндөр хандалт авсан үйл явдал болсон байна. Гурван жилийн өмнө Канадад баривчлагдсан Мен Ванжоуг ийнхүү сулласантай холбоотойгоор БНХАУ-д хоригдож байсан Канадын хоёр иргэнийг суллах шийдвэрийг БНХАУ-ын тал гаргажээ.

АНУ-тай тохиролцсоны дагуу “Huawei”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рен Женфейгийн охин Мен Ванжоугийн шүүх ажиллагааг зогсоож, суллах шийдвэр гаргаж, бүх хязгаарлалтыг цуцалсан байна. Тэрбээр Ирантай хийх худалдааг хязгаарласан АНУ-ын хоригийг зөрчсөн хэргээр буруутгагдан Канадын Ванкувер хотод гэрийн хорионд байсан юм.


URL:

Tags: