“Токио-2020” наадамд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчдыг 10-120 сая төгрөг, орон сууцаар шагналаа

“Токио-2020” наадамд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчдыг 10-120 сая төгрөг, орон сууцаар шагналаа

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа.

1.     Токио-2020 Паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин  Э.Содномпилжээд орон сууц, 120 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

2.     Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллайд орон сууц, 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын  батламж;

3.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

4.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

5.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

6.     Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

7.     Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

8.     Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

9.     Пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардуулав.

Мөн олимпын наадамд амжилттай оролцож, IV, V байр эзэлсэн болон анх удаа багийн спортын төрлөөр оролцсон тамирчид, олон улсын шүүгчийн эрх авч шүүгчээр ажилласан шүүгч нарт нэг удаагийн мөнгөн урамшуулал, Ерөнхий сайдын батламж гардуулав. Үүнд,

1.      “Токио-2020” олимпийн наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

2.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

3.     Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

4.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

5.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулд 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

6.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

7.     “Токио-2020” паралимпийн наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

8.     “Токио-2020” олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр эрх авч оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

9.     “Токио-2020” олимпын наадамд Хүндийн өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Л.Одгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

10.  “Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг,  Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

11.  “Токио-2020” олимпын наадамд байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

12.  “Токио-2020” олимпын наадамд боксын шүүгч Т.Цогтгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

13.  “Токио-2020” олимпын наадамд пара триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.

14.  “Токио-2020” зуны олимп, паралмпийн наадамд оролцсон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон бэлтгэлийн хувцасны иж бүрдлийг үйлдвэрлэн нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Мичел Амазонка ХХК-ийн хамт олонд төлөөлж захирал Ч.Мөнхжаргалд 10 сая төгрөг гардууллаа.

Эх сурвалж: Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL: