Гэрээгээр очсон Монгол залуус нэгнийхээ аминд хүрчээ

Гэрээгээр очсон Монгол залуус нэгнийхээ аминд хүрчээ

Энэ сарын 21-ны өдөр шөнийн 11 цагийн орчимд Ганвон мужийн Дунхэ хотын нэгэн түрээсийн байранд гэрээгээр ажилладаг Монгол залуус мөнгөнөөс болж нэгнийхээ аминд хүрчээ.

Хоорондоо зээлсэн 1 сая воноос үүдэлтэй маргаан дэгдэж, хэрэгтэн ‘А’(39нас), хам хэрэгтэн ‘Б’(23нас) нийлж хохирогч ‘С’(48нас)-ыг зодон танхайрсан бөгөөд тухайн үед тархиндаа хүнд гэмтэл авсан ‘С’-д яаралтай тусламж үзүүлэлгүй орхиж явснаас хойш 2 хоногийн дараа нас барсан байсныг хамт ажилдаг хүн нь олжээ.

Сөүлийн Дээд шүүхийн Чунчеоны анхан шатны шүүхийн ерөнхий гэмт хэргийн хэлтэс (ерөнхий шүүгч Пак Жэ Ү) нь хүний аминд хүрсэн хэргээр шүүх хуралд шилжүүлж, А (39) -д 4 жилийн хорих ял оноож, мөн гэмт хэрэгт оролцсон Б (23) -д 3 жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: 뉴스1


URL: