Ерөнхийлөгч зүүдээ зорилго болгочихов уу

imagesЕрөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын түвшинд ТАМ-ын замаараа Ази, Европыг холбоно хэмээн айхтар том дуугарлаа.

Тодруулбал, энэ сарын 16-18-нд Тажикистаны нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан болсон.

Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байна хэмээн мэдэгдсэн.

Ерөнхийлөгч  маань хэтийн зорилтоо хэлсэн ч хамтрагчид нь түүнд дэгээ тавиад хөдөлгөхүй нь ойлгомжтой. Уг нь Дарханы замыг ашиглалтад оруулаад тээвэр логистикийн сүлжээг тууштай ашиглаж Монгол Улс ашиг олно хэмээж байсан нь хэдэн жилийн өмнө. Гэвч өнөөх зам нь өнөөг хэр нь ТАМ-ынх хэвээр. Яана даа, Ерөнхийлөгчөө хүний өмнөөс ичнэ гэдэг ЛҮД байх даа.

https://erennews.mn/article/49572


URL: