Дэлхийн сүйрлийг даван гарахад хамгийн тохиромжтой орноор Шинэ Зеландыг нэрлэлээ
Шинээр хийгдсэн судалгагаар дэлхийн сүйрэл, гамшгийг даван туулахад хамгийн тохиромжтой газар нь Шинэ Зеландын арал болох гэнэ. Судлаачид ер бусын халуун, үер усны гамшиг, вируст цар тахал гэх мэтийн сүйрлийг тэсэн гарах орнуудын боломжийг тооцоолсон юм.
Ирээдүйд гарч болзошгүй аюул заналд хамгийн багаар нэрвэгдэх орнуудын жагсаалтыг Шинэ Зеланд тэргүүлсэн бол удаад нь Исланд, Их Британи, Австралийн Тасманы арал, Ирланд нэрлэгдэв. Эдгээр орнуудын гол давуу тал нь газар зүйн байршил. Учир нь эх газраас тусгаарлагдсан аралд оршдог нь тэднийг хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс хамгаалах ажээ.
Английн Раскины их сургуулийн дэргэдэх Даяарчлалтын тогтвортой байдлын хүрээлэнгийн профессор Алед Жонс, Ник Кинг нар энэ судалгааг явуулсан юм. 177 орныг хамруулсан мудалгаанд улс орнуудын эрчим хүч ба дэд бүтцийн нөөц, өөрийгөө хангах боломж зэргийг тооцсон байна.
URL: