ЗТХЯ-наас энэ онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалтыг танилцуулж байна
Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалтыг Л.Халтар сайд танилцуулж байна. Хэвлэлийн хуралд яамны бүх аар, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна.
Агаарын тээвэртэй холбоотой мэдээллийг Мөнхтуяа дарга өгөв:
-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Мөн олон улсын хоёр протоколд манай улс нэгдэн ороох бэлтгэж байна.
Агаарын тээврийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн гарын тогтоолоор баталсан байдаг. 201-2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сайд баталсан байдаг. Иргэний нисэхийн аюулгүй байдал, агаарын тээврийн журмыг Шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан баталлаа. Олон жилийн дараа шинэчиллээ.
Агаарын харилцааны хэлэлцээг Испани, БНСУ-тай байгууллаа. мөн Кувейт эх мэт бусад улстай хэлэлцээ хийнэ. “Хүннү эйр” компани Казахстан улс руу нислэг үйлдэж байна. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулсан. Сүүлийн 13 жилийн турш төсөөс эхлээд бүтээн байгуулалтад оролцон ажиллалаа. Одоо үйл ажиллагаа нь эхэлсэн.
Манай улсын 21 нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байна.Энэ онд Кувейтийн сангийн санхүүжилтээр Өндөрхаан нисэх буудлыг засаж байна. Дадал суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил үргэлжилж байна. Дахин Ховд гэх мэт дөрвөн аймгийн нисэх буудлыг шинэчлэх санхүүжилтийг хайж байна. Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын статустай болгох шаардлагатай. Агаарын тээврийн салбарт ирэх оноос өсөлт гарна гэж бид тооцоолж байна гэв.
Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга Б.Артур мэдээлэл өгч байна.
-Төмөр замын хоёр том төсөл хэрэгжиж байна. ТТ-Гашуунсухайт болон ТТ-Зүүнбаян чиглэлийн хоёр зам барьж байна. Эдгээр замуудыг барих явцад нийт 3200 хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр замууд ирэх оны долдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр манай улсын нүүрсний тээвэрт томоохон дэвшил гарч, өрсөлдөх чадвар нь сайжирна. Авто замаар тэвээрлэх зардал 4 дахин буурч, нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар зөөж байгааг 8 ам.доллар болгон бууруулна. Зүүн аяны төмөр замын зураг төслийг барилгын ажилтай хамт эхлүүлсэн.
Богд хаан төмөр замыг УБ-ын суурьшлын бүс дотор барина. Газрын олон давхцал байв. Ерөнхий сайд байдалтай нь танилцсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, төрийн 17 байгууллага хамтран ажилласан. Давхцалтай газруудыг тойруулсан. Үүнд 3-4 сарын хугацаа зарцуулж, төмөр замын чигийг батлуулав. 1221 газрын давхцал байсныг кадастрын зураг, Төв аймгийн бодлого, Нийслэлийг хөгжүүлэх 2040 он хүртэлх бодлоготой уялдуулан Рашаантаас Мааньтад ирж холбох боллоо. Нийт 135 км урт төмөр зам барина. Энэ төмөр замын онцлог нь хойноос өгсөөд, Мааньт өртөөнд уруудна. Иймд хоёр ширхэг хонгил байгуулах шаардлагатай. Эмээлтэд 7.5 км урт хонгил барина. Нийт 16 км урт хонгил барих зураг төслийг Германы компаниудын консерциум хийлээ.
ШУА-ийн Одон орон гео-физикийн хүрээлэнтэй газар хөдлөлтийн судалгааны чиглэлээр хамтран ажилласан. Туул гол дээгүүр нүүр байгуулна. “Монгол наадам” цогцолборын хажуугаар шинэ төмөр зам дайран өнгөрнө.
Манай улс гурван улсын харилцан тохиролцсоноор зүүн бүсэд транзит тээвэр хөгжүүлнэ. Хөөт-Бичигттийн өмөр замыг энэ хүрээнд барина. 230 км урт, нийт 420 км урт зам тавина. Ойрын хугацаанд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу Концессын гэрээ байгуулан ажиллана. Худалдан авах ажиллагааны газарт ажлын хэсэг байгуулсан.
Эрээн-Замын-Үүдэд 14 галт тэрэг л хүлээн авах хүчин чадалтай байгаа нь сөрөг нөлөөтэй байна. ЗТХ-ийн сайд БНХАУ руу нийт 10 орчим албан бичиг, хүсэлт явуулсан. Нийт 1738 вагоныг ачуулаад байна.
Авто замын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Минжбадам танилцуулав:
-Манай улс нийт 112 мянган урт замтай. Үүний 14 мянга нь олон улсын статустай зам байна. Олон улсын чанартай авто замууд тэдний урсгал засварт нийт 31 тэрбум төгрөг төлөвлөсөн. Ажлын гүйцэтгэл 81 хувьтай байна. Энэ жил замуудад ихээхэн эвдрэл гарсан.
Дарханы замыг хоёр эх үүсвэрээр санхүүжүүлсэн. АХБ-ны гүйцэтгэл 60 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гүйцэтгэл 22 хувь байна. Хилийн боомтуудыг авто замаар холбох төлөвлөгөө бий.
ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Д.Гэрэлням:
-Агаарын тээврийг либералчилна. Манай салбар цар тахалд ихээхэн нэрвэгдсэн.
Зорчигч тээвэр буурсан ч ачаа тээвэр өслөө. Нийт ачаа 25 сая тонноор өслөө.
Төмөр замын орлого өссөн. Харин агаарын тээврийн орлого буурлаа. Авто замын салбарт сүүлийн 4 жилд олон ажил хийснээр 14 мянган хатуу хучилттай замын 50 хувийг зассан. Замын ашиглалтыг нэмэх шаардлага бий.
1800 км авто замаар хилийн боомтуудыг холбоно.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар ямар ажлууд хийж байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах мэдээллийг өглөө:
-Зам тээврийн салбар томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Санхүүжилтгүйн улмаас олон ажил хойшилсоор байна.
Харин хувийн хэвшил энэ чиглэлд илүү амжилттай ажилладаг тул хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Авто замын 28, авто тээрийн 4 төслийг тус тус хэрэгжүүлж байна. Орон нутагт авто вокзалууд байгуулах, зам дагуух амралтын цэгүүд байгуулах, зам тээврийн салбарын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих ажлыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой. Яам газрын асуудлыг нь шийднэ.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг гурван боомтоор л тээвэр хийж байна. Бусад боомтууд бүрэн зогссон.Учир нь жолооч нараас халдвар илэрсэн. Гашуунсухайт, Шивээ Хүрэн боомт ажиллаж байна. Алтанбулаг хаагдсан. Энэ боомтод олон терминал байгуулсан бол энэ боомтыг хаахгүй байв. Цаашид энэ боомтод галт тэрэгний толгой, чиргүүл солих замаар ажиллана. Монгол ноолуур Итали руу 90 хоногийн дараа очдог байсан бол одоо 34 хоног болж буурсан.
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ цахимжуулсан үйлчилгээнүүдийг танилцуулав.
URL: