“SM медикал” эмнэлэгт мэс засалд орсон эрэгтэй нас баржээ


“SM медикал” гэх эмнэлэгт бэлэг эрхтэн томруулах болон хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан байна. Уг асуудлаар түүний ар гэр гомдолтой байгаа талаар талийгаачийн төрсөн ах нь хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг эмнэлэгт 2019 онд нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод  амь насаа алдаж байсан юм.

 

 


URL: