“Америкт расизм одоо ч байсаар л байна” гэв
9-р сарын 14-нд буюу өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганы хүний эрхийн асуудлаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болсон билээ. Энэ үеэр БНХАУ-аас Женевт суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын элчин зөвлөх Жян Дуань нэр бүхий орнуудыг төлөөлөн үг хэлэхдээ, Америкт хүний эрх зөрчигдсөөр байгаа явдлыг хөнджээ.
Тодруулбал тэрээр: “Америкийн Нэгдсэн Улс иргэдийнхээ амь нас болон эрүүл мэнд байх эрхийг үл хайхран, дэлхийн хамгийн тэргүүний эмнэлгийн тоног төхөөрөмжтэй атлаа дэлхийд коронавирусийн халдвар болон нас барсан хүний тоо хамгийн олонтой орон болжээ. Америкийн Засгийн Газар цар тахалтай үр дүнтэй тэмцэж чадаагүй атлаа коронавирусийн үүсэл гарлын суудлаар улс төр хийж, цар тахалтай муу тэмцсэн хариуцлагаа бусад оронд тохох гэж оролдож байна.
Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл урт хугацааны турш оршиж буй бөгөөд Африк, Ази, Араб гаралтай үндэстний цөөнхүүд одоо ч гадуурхагдаж буй нь Америкийн түүхэн дэхь боол худалдаалдаг харгис хэрцгий дэглэмээс үүдэлтэй юм.
Америк түүхэндээ Индианчуудыг хоморголон устгаж байсан. Өдгөө ч тэдний эрх ашгийг хохироосоор байна. Америк цагаач иргэдийг урт хугацаагаар шоронд хорьж, цагаач иргэдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байгаа. Америк мөн хүний наймаа болон албадан хөдөлмөрлүүлэх асуудал хамгийн ноцтой оршиж буй улсуудын нэг юм” гэсэн байна.
Г.Бямба
URL: