АМГТГ: IX/14-ний байдлаар АИ-92 шатахууны 21 хоногийн нөөцтэй байна

Есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээллээ. Тухайлбал: хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны 21 хоногийн нөөцтэй байна.

Засгийн газраас АИ-92 шатахууны улсын нөөцийг 30 мянган тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоол гаргасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар онцоллоо. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьсан юм. Харин аж ахуйн нэгжүүд 30 мянган тонн шатахуун орж ирвэл үнээ 100 төгрөгөөр буулгах боломжтой гэх хариу өгсөн гэжээ.

Үүнээс гадна газрын тосны үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд цэгт хүрч өсөөд байна. Лхагва гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 0.54 хувиар өсөж, баррель нь 74 ам.доллар хүрээд байна.

Харин WTI-ийн үнэ 0.64 хувиар өсөж, 70.91 ам.доллар байна.

Б.Батцэцэг | @battsetsegx

Bloomberg Tv


URL: