БНСУ “Google” компанид 207 тэрбум воны торгууль ноогдуулжээ


БНСУ “Google” компанид 207 тэрбум воны торгууль ногдуулав

БНСУ-ын зохицуулах байгууллага “Google”-д 207.4 тэрбум воны торгууль ногдууллаа.

Тус компанийг өөрийн “Android” үйлдлийн систем болон аппликешний зах зээл дэх давуу байдлаа ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэж дүгнэсэн байна. “Google”-ийг 2016 оноос хойш “Samsung Electronics” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийг өрсөлдөгч систем ашиглахыг нь хориглосон гэж буруутгаж байсан юм.

Үүнээс гадна үүнтэй холбоотой өөр гурван хэргээр шалгалт үргэлжилж байна.


URL: