Булган, Төв аймагт нэг өдөрт илэрсэн халдварын тоо хамгийн өндөр байна

Сүүлийн 24 цагт халдварын 2737 /Улаанбаатарт 1645, орон нутагт 1092/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны арван иргэн нас баржээ.

Орон нутагт нэг хоногт илэрсэн халдварын тохиолдлуудыг хамгийн өндрөөр нь авч үзвэл:

  • Булган аймагт 188 /нийт 4533/
  • Төв аймагт 176 /нийт 6291/
  • Дундговь аймагт 97 /нийт 3005/ байна.

Сүүлийн өдрүүдэд халдвар бүртгэгдээгүй байсан Баян-өлгий аймагт 11, Увс аймагт 3 хүн халдвар авсан нь батлагджээ.

Өчигдөр Дорнод аймагт халдварын 395 шинэ тохиолдол илэрсэн бол өнөөдөр 14 бүртгэгджээ.


URL: