Хөнгөн цагааны үнэ 2008 оноос хойш анх удаа $3000 давж өсөв

Хөнгөн цагааны үнэ Лондоны Металлын биржид сүүлийн 13 жилд анх удаа 3000 ам.доллар давж өслөө. Нийлүүлэлтийн тасалдал цаашид үргэлжилж, эрэлт тогтвортой өсөх төлөвтэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлж байна.

Хөнгөн цагааны үнэ сүүлийн гурван долоо хоногт 15 хувиар өсөөд байгаа юм. Хойд Америкт болсон Хөнгөн цагаан хэрэглэгч, нийлүүлэгчдийн уулзалтаар хөнгөн цагааны үнэ ойрын хугацаанд буурах төлөвгүй гэж дүгнэсэн байна.

Даваа гарагийн арилжаагаар хөнгөн цагааны үнэ 2.6 хувиар өсөж, тонн нь 3000 ам.доллар давжээ. Энэ нь 2008 оноос хойших нэг өдрийн хамгийн огцом өсөлт боллоо. Лондоны Металлын биржид хөнгөн цагааныг 2992.5 ам.доллар орчимд арилжиж байна.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: