Орос, Францын хооронд дайн гарсан тохиолдолд үр дүн нь ямар байхыг АНУ урьдчилан таамаглажээ
Хэрэв хоёр орны хооронд дайн үүсдэг юмаа гэхэд Францад Оростой удаан хугацаанд дайтах хангалттай нөөц байхгүй. Цэргийн мөргөлдөөн удаан үргэлжилсэн тохиолдолд Франц Оросыг эсэргүүцэх боломжгүй болно. Энэ тухай Америкийн RAND судалгааны төвийн тайланд дурдсаныг Forbes мэдээлэв.
Баримт бичигт дурдсанаар Франц орчин үеийн цэргийн техникээр тоноглогдсон хүчирхэг армитай болжээ. Үүнд, хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц, сургагдаж бэлтгэгдсэн тусгай хүчний анги, цөмийн зэвсэг багтсан болно.
Гэсэн хэдий ч Францын арми Оростой удаан хугацаанд дайтах хүн хүч болон сумны нөөцгүй удаан тэсвэрлэж чадахгүй гэж судалгааны тэмдэглэлийн зохиогчид бичжээ. Мөн Москва АНУ -ын тусламжгүйгээр Францыг ялах боломжгүй хүчтэй өрсөлдөгч гэдгийг уг тайланд онцолжээ.
Өмнө нь АНУ-ын Европ, Евразийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах асан Аарон Митчелл Орос, Хятадтай хийж болзошгүй дайнд АНУ ялалт байгуулах магадлал багатай гэдгийг онцолж байв. Тэрбээр “АНУ Евразийн тэн хагас дахь нөөцийг ашигладаг армитай тулалдахаас өөр аргагүй болно. Ийм дайн нь Америкийн армийн хүчийг хэтрүүлж, бүрмөсөн шавхах болно “гэж улс төр судлаач АНУ-ын ялалтын магадлалыг ингэж дүгнэж байв.
Эх сурвалж: Lenta.ru
URL: