Талибууд лхагва гаригт болсон эмэгтэйчүүдийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийг занчжээ
Талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгааг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн лхагва гаригт Афганистанд болсон билээ. Тэгвэл энэхүү жагсаалыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг талибууд саваагаар занчжээ. Сэтгүүлчдийн хөх няц болтлоо саваадуулсан зураг олон нийтийн сүлжээнд тарсан байна.
“Талибуудын нэг нь намайг газар унагаад толгой дээр дэвссэн. Дараа нь олуулаа толгой руу өшигчсөн. Намайг алахаар шийдэж дээ л гэж тэр үед бодсон” гэж хоёр сэтгүүлчийн нэг болох AFP агентлагийн Афганистан дахь гэрэл зургийн сурвалжлагч Нематулла Накди ярьжээ.
Лхагва гаригийн жагсаалын үеэр хүний амь үрэгдээгүй ч хэд, хэдэн эмэгтэйг баривчилсан байна. Талибууд жагсагчдын толгой дээгүүр буудах зэргээр айлган сүрдүүлж байсан ч жагсагчид “Бид эрх чөлөөг хүсэж байна” хэмээн хашгирч байсан гэнэ. Мөн Кабулаас зүүн хойд этгээдэд орших Капис дүүрэгт ижил зорилготой жагсаал болох гэж байгаа гэсэн сураг гарчээ.
URL: