Билл Гейтс “Four Seasons”-д эзэмших хувиа 71.25 хувь болгож нэмэгдүүлнэ

10-6Билл Гейтс тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудал “Four Seasons”-ийн дийлэнх хувийг эзэмшихээр боллоо.

Хэлцлийн дүнд Билл Гейтсийн “Cascade Investment” компани Саудын Арабын хунтайж Аль-Валид Бины “Kingdom Holding”-т 2.2 тэрбум ам.доллар төлнө. Ингэснээр “Four Seasons”-д эзэмших Билл Гейтсийн эзэмшлийн хувь 71.25 хувь болж нэмэгдэж байна. Өмнө нь тэрбээр 47.5 хувийг нь эзэмшиж байжээ.

“Four Seasons” дэлхийн хэмжээнд 121 зочид буудал, 46 орон сууц эзэмшдэг бөгөөд шинээр 50 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү томоохон хэлцэл зочид буудлын салбар ихээхэн хямарсан үед тохиож байгаагаараа онцлог болж байна.

Улс орнууд COVID-19-ийн халдварын эсрэг вакцинжуулалтаа эрчимжүүлсэн нь зочид буудлын салбарт дэмжлэг болсон ч тансаг зэрэглэлийн зочид буудлын зах зээл эрэлт багатай хэвээр байгаа юм.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv


URL: