Хөл хорио тогтоохгүй

fOim2mxgqWFLLib8Fldx

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Нийслэлийн засаг даргын орлогч ЖСандагсүрэн, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-КОВИД-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор  хөл хорионы дэглэмд өөрчлөлт оруулах тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юу?

-Яг одоогоор Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг.

-Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар нэмэгдсэнээр цөөнгүй боловсролын байгууллага цахимаар сургалтаа явуулах горимт шилжээд байна. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Халдвар авсан хүүхдийн тооноос хамаарч бүлэг, давхар, анги, жигүүр, сургуулиар нь хөл хорио тогтоох арга хэмжээ аваад явж байгаа. Үүнээс өөрөөр Засгийн газрын хуралдаанд яригдсан зүйл байхгүй байна.


URL: http://www.fact.mn/447738.html