Хотын захиргааг нүүлгэхээр болжээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.
URL: