Вьетнамд тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнд 5 жилийн хорих ял оноожээ


Вьетнамд тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнд 5 жилийн хорих ял оноожээ

Вьетнамд өнгөрсөн долоодугаар сарын эхээр коронавирусний халдвар авсан үедээ тусгаарлалтын дэглэм зөрчсөн 28 настай эрэгтэйд таван жилийн хорих ял оноожээ.

Шүүхээс иргэн Ле Ван Триг найман хүнд халдвар тараасан гэж үзсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Ковид-19-ийн улмаас нас барсан байна. Мөрдлөгийн үеэр Ле Ван Три Хошимин хотоос төрөлх нутаг руугаа явсныг нь тогтоосон боловч тусгай бичиг баримтад тэрээр худал мэдүүлэг өгчээ.

Вьетнамд жил хагасын хугацаанд Ковид-19-өөр 530 мянга гаруй хүн өвдөж, 13,3 мянган хүн нас барсан байна. Ихэнх нь сүүлийн хэдэн сарын хугацаанд нас баржээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар “Дельта” хувилбарын тархалтын улмаас нас баралт огцом нэмэгдсэн байна. Түүнчлэн вьетнамчууд засгийн газрын шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь халдварын тархалт өсөж байгаа шалтгаан болж байна гэжээ.

Халдварын тархалт Хошимин хотноо өндөр байгаа аж.

Эх сурвалж: ВВС


URL: