Зэвсэгт хүчний 167-р ангийн харуулууд зодолдож, нэгнээ гэмтээжээ
Өмнөговь аймагт байх Зэвсэгт хүчний 167-р ангийн хоёр алба хаагч зодолдож, нэгнийгээ гэмтээсэн хэрэг гарлаа. Тэд харуулд гарч байхдаа ийнхүү зодолдсон бөгөөд оны ялгаа гаргаж, нэгнийгээ дэглэхээс үүдэлтэй маргалдаж, зодолдсон байж болзошгүй байна.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлгээр шинжилгээ хийлгэж байгаа аж.
https://tsahiur.mn/n/s/4545
URL: