Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан 92 хүний хорих ялыг өршөөжээ

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, долдугаар сарын 6-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Шүүхээс тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг хэлнэ.
Шүүхээс хэрэгтний явах маршрутыг тогтоож өгөх бөгөөд ял эдэлж буй хүн тогтоосон чиглэлээс гарч, хориглосон бүс рүү явж байгаа бол  ялтныг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтанд дохиолол очих юм. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянаж, нягтлаад,  дараагийн шатны арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай.

Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн төрлийг авч үзвэл дийлэнх хувийг буюу 480 буюу 45.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 167 буюу 15.7 хувь нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эзэлжээ.

URL: