Найранд очсон 39 иргэнээс халдвар илэрчээ
Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрчээ.
Энэ талаар Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллэв.
Энэ үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, орон нутагт найр хуримыг өргөн тэмдэглэж байгаагаас халдварын эрсдэл нэмэгдэж байгаа талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэв.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Найр хуримыг өргөн хэмжээнд хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа” гэлээ.
URL: