ЛГБТ төв Ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан учраас нэр бүхий албан тушаалтанд холбогдуулан цагдаад гомдол гаргасан
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБТ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсантай холбогдуулан тус төвөөс мэдээлэл хийлээ.
ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэн ”ЛГБТ төв бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалах арга хэмжээний хүрээнд тэгш эрх, бахархлын өдрүүдийн арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахлын улмаас танхимд болон олон хүн цугладаг арга хэмжээг зохион байгуулаагүй.
Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн 7 хоногоос эхлэн тэмдэглэдэг тэгш эрх, бахархлын өдрүүдийг энэ жил наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ныг дуустал онлайнаар зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн автобуснууд дээр байршуулсан сурталчилгааг бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр, гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө хуулж авсан талаар олон нийтийн сүлжээнд оруулсан төрийн албан хаагчийн постоос мэдлээ.
Тиймээс ЛГБТ төвийн зүгээс төрийн албан хаагчийн үйлдэл дээр СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Гомдлыг хуулийн дагуу шийдэж өгнө байх гэж найдаж байна.
Манай улсын хувьд бэлгийн цөөнхийг ялгаварлахгүй байх асуудлыг хуулиуддаа зааж өгсөн байдаг” хэмээн ярилаа.
URL: