Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх асуудлаар хэлэлцэж эхэлжээ

Эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн 10 бахархал

Хөвсгөл далайг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа эрчимжүүлж, нуурын цэнгэг байдлыг хадгалахад онцгой анхаарах, усны чанарыг байнга судлаж, хянах судалгааны төв байгуулахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын яаманд чиглэл болгосон байдаг.

Энэ дагуу ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хуралдаж эхэллээ. Хурлаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх ажлын явц, нөөц газруудын бүсчлэл болон үндсэн чиг үүрэг зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр Хөвсгөл нуурыг хамгаалах ажил олон улсын стандартын дагуу хийгдэх бөгөөд тайлан, мэдээгээ ЮНЕСКО-д хүргүүлж байх юм. Энэ хүрээнд далайн эрэг дагуух ашиглалтад ч тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарчээ.


URL: