Шүүхийн танхимд агааргүйтсэн хэргийн оролцогч татаж унажээ

1630290072612c409848a62456 хүнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас эхэлсэн. Гэвч шүүхийн зааланд оролцогч нар багтахгүй агааргүйтсэний улмаас нэг оролцогч татаж унасан гэж шүүхээс мэдээллээ.

Сануулахад, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал, нийт 456 иргэнд 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.

http://www.zaluucom.mn/read/58bg7dhfg


URL: