Л.Энх-Амгалан: МҮИС нэрийг төр буцааж авна, дэлхийд их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн ихээр хойш татаж байна
Монгол Улсын Их сургууль /МУИС/ болон Монголын Үндэсний Их Сургуулийн /МҮИС/ хооронд нэрний маргаан үүсээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Орон нутгаас ирж буй элсэгчид Монголын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуультай андууран МҮИС-д элсэх тохиолдол ч гарсан байдаг.
Тэгвэл өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг хүргүүллээ. Тэрбээр “Монголын Үндэсний Их Сургууль гэдэг нэрийг буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Эхнийх нь Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр дэлхийд гарахад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн ихээр хойш нь татаж байгаа асуудал байна.
Харин нөгөө нэг нь элсэж байгаа хүүхдүүдэд төөрөгдөл үүсэж байна. Энэ нэрийг МҮИС-ээс буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч, ард түмний өмч юм. Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барьсан. Монголын Үндэсний гэсэн нэр авахыг хориглож, мөн эрх зүйн зохицуулалт хийж байна” гэлээ.
URL: