Хууль бусаар агнасан 135 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хууль бусаар 135 ширхэг тарвага агнан тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Тодруулбал Булган аймгийн Сайхан сумын 6-р багийн Ганцын даваанд Сайхан сумын Засаг даргын тамгын газраас эргүүлийн хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хориотой ан болох 135 ширхэг тарвага тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.
Хууль бусаар тарвага агнавал:
Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулна.
Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын тамгын газар
URL: