Ирэх есдүгээр сарын 25-н гэхэд иргэдэд томуугийн вакцин хийж эхэлнэ
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч, хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна.
Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25-н гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө.
URL: