Нvцгэн зургаараа олонд танигдах замаа тавьсан олны танил бүсгүйчүүд
МУГЖ Т.Ариунаа “Эрос” хатагтай хэмээн өөрийгөө цоллож, поп хөгжмийн ертөнцийн хаалгыг цөм өшиглөн гарч ирсэн бол түүний халааг өнөө цагт дуучин Ану өвлөн авчээ. Р.Анхням, Б.Хулан, Г.Отгонцэцэг, Нара ч нvцгэн биеийнхээ ачаар олны танил болж, цаашдын карьераа эхлүүлсэн.
МУГЖ Т.Ариунаа
Болгарт суралцаж ирсэн охин хаалттай нийгмийн хөшиг дөнгөж нээгдэх үед “Эрос” имижээр олны хараанд өртөж, “Би таалагдсан залуутайгаа хаана ч се к с хийхэд бэлэн” гэх зэрэг эрээ цээргүй ярилцлагууд өгсөн нь тухайн үедээ олны нүдийг ёстой л орой дээр нь гаргаж байв. “Халуу н хөнжи л” сониныг хүүхдүүдээсээ нууж уншдаг байсан тэр үед Т.Ариунаа тэсрэлт хийж чадсан. “Утасны дугаар”, “Баяртай гэж хэлж чадахгүй” зэрэг яна г амрагийн сэдэвтэй дуунууд ч цоо шинэ байв. Тэр эр о т и к имижээр “цонх хагалах” оролдлогыг Монголд анх удаа туршиж, үүгээрээ ч өдгөө Монголын поп ертөнцийн хатан хааны сэнтийд залрах хүртлээ томорчээ. Хэрэв цаг хугацааг эргүүлбэл тэр хоолойн чадлаар урлагийн тайзнаа хөл тавих гэсэн бол тухайн үед ид мандаж асан Б.Сарантуяагийн араас тодорч, гялалзаж чадахгүй байсан юм. Тиймдээ ч “Эрос” имижээр түрий барьж, зэрэгцэх “тактик” хэрэглэсэн биз.
Дуучин, нөлөөлөгч Нара
Японд сургууль төгсөж ирээд удаагүй байсан Нара “Өөрийгөө хайж л явна” дуу гаргаж, “би ирлээ” гэдгээ зарласан. Гэвч шинэ залуу оддоор ханачихсан байсан тухайн үед Нарад тэсрэлт хийх ганцхан боломж байсан нь нvцэглэх. Өдгөө түүний нvцэглэх зураг хэвлэгдээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй гэхэд хилсдэхгүй. Том хө х , том өгзө г монгол эмэгтэйд хэтэрхий “ахадсан” бие цогцосто й түүнд эрос имижээр олны анхаарлыг татах тийм ч хэцүү байсангүй. Улмаар энэ нь уран бүтээлд нь хүртэл нөлөөлж, “Монгол наадам” дууны клиптээ эрээ цээргүй хувцасласныхаа төлөө олны зүгээс таагүй хандлагыг ихээхэн мэдэрсэн. Гэвч энэ нь Нараг “хашраах” шалтаг биш ажээ. Тэрээр сүүлийн жилүүдэд жин нэмсэн учраас нvцэглэхээс цаараглах болсон.
Жүжигчин Г.Отгонцэцэг
Тэр өөрийн карьераа Холливудын оддын дүрмээр эхлүүлсэн. Эхлээд нvцгэн төрхөөр олны анхаарлыг татах, дараа нь авьяасаа харуулах. “Хувьсал” продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр кинонд ч, хэвлэл мэдээлэлд гарахдаа ч нvцгэн “байв”. Европ төрхтэй түүний с е к с и имиж ч олны анхаарлыг татаж, түүний зорилго биелсэн. Тэрбээр дотуур хувцасны цуглуулга зурагтаар дэлгэж, загварын шоуны үеэр нvцгэн биеэ будаж, хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг нүцгэн төрхөөрөө чимж, нvцгэн биеэ зуруулна хэмээн зарлаж, бүр УДЭТ-ын тайзнаа хагас нvцэглэсэн гээд түүний карьер адал явдлаар дүүрэн.
Тэрээр УДЭТ-ын жүжигчин болж, харьцангуй томоожсон гэдэг. Харин АНУ-ыг зорьж ирснээс хойш “Журамт бүсгүй”-нд дүрийг нийгэмд үзүүлэх болсон.
Дуучин Ану
“Хүүхдүүдэд нь зориулж дуулаад, аавуудад нь зориулж хувцасладаг” хэмээн шүүмжлүүлдэ г дуучин Анугийн карьер сонирхолтой бүхнээр дүүрэн. Тэрбээр анх тод өнгийн хувцас сонгож, “Гала” хамтлаг байгуулж өсвөр үеийнхний дунд тэсрэлт хийж чадсан ч “томчууд”-ын анхаарлыг татахын тулд Ануд өөрийн эрхгүй хувцсаа нимгэлэ х шаардлага гарсан. Хүүхдийн дуу дуулж байснаа гэнэт л нvцэглэж эхэлсэн нь ч цочир сонин байв. Түүний уран бүтээлүүд “ нvцгэн” төрхөөс хэтэрхий хол ч цөөнгүй сэтгүүлийн нүүрэнд хагас нvцгэн заларсан нь түүний алдаа болсон юм. Гэвч залуу эмэгтэйн хувьд гоо үзэсгэлэнгээ “ориг”-оор нь харуулах буруу алхам биш ч Анугийн хувьд тун нь арай л хэтэрсэн байж мэдэх юм. Өдгөө 5 охины ээж болсон ч нvцгэлхээс эмээхгүй гэдгээ илэрхийлдэг.
Жүжигчин Р.Анхням
Түүнийг жүжигчин гэх автор дагалддаг ч чухам ямар киноны дүрээр алдаршсан бэ гэх асуултын хариу тун бүрхэг.
Харин кино ертөнцөд нvцгэн биеэрээ тэсрэлт хийсэн тэрбээр “Хоёр өдөр, гурван шөнө”, “С е к с ийн эрх чөлөө” зэрэг киноны нvцгэн хэсгүүдээр олныг ёстой л алмайруулж орхисон. Өнөө хэр түүнийг “эрос” имиж дагалдаж байдаг ч тэрбээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Одоо дахиннvцгэнгүй ” хэмээн хэлж бас нэг сенсаац тарьж амжсан. Анхнямын бие цогцос жинхэнэ монгол эмэгтэйн шинж чанарыг харуулсан байдаг учраас найруулагчид түүнийг сонгохдоо сэтгэл хангалуун байдаг байх.
Мисс Э.Сэлэнгэ
Загварын карьераараа 14 настайгаасаа эхлүүлсэн мисс Э.Сэлэнгийг нvцгэн, шалда н зургаар нь хүмүүс андахгүй. Цагтаа дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байсан ч загварынхан дундаа нэр хүнд муутай гэх юм билээ. АНУ руу сурахаар явж, эх орондоо ирснийх нь дараахан гадаадын сайтуудаар нvцгэн зураг нь тархсантай ч холбоотой байж мэднэ. Э.Сэлэнгэ харин нvцгэн зурагнаасаа огтхон ичээгүй бөгөөд 30 мянган.ам доллар халаасласан гэдгээ ч нуугаагүй.
Харийн оронд байхдаа найз залуугаа булаалгаж, тайзнаа алхах боломжийг олгосон Д.Болормаа багштайгаа хэвлэлээр цэц булаалдсан гээд түүний тухай сенсааци дүүрэн байдаг. Олны өмнө дэлгээтэй ном шиг байдаг Э.Сэлэнгэ сүүлийн жилүүдэд нам гүм амьдрах болсон.
Жүжигчин Алдармаа
Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдаа н дэгдээсэн.
Жүжигчин Ц.Алдармаагийн хувьд Мөрөөдлийн театрын тоглолтод оролцсноос хойш сураг алдраад байгаа билээ. Тэрээр одоогоос зургаан жилийн өмнө нvцгэн зургаа дэлгэж байв. Түүний царай зүс сайтай, өв тэгш бие хаатай гэдгийг уншигч та хүнээр хэлүүлэлтгүй мэдэх байх.
Топ модель Э.Пүрэвсүрэн
Нэгэн цагт алтны магнатын цайг чанаж, өврий г дулаацуу л ж явсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Пүрэвсүрэнгийн талаарх мэдээллүүд байнга дуулиан тарьж байдаг нь нууц биш. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж намба суусан тэрээр одоогоос 15 жилийн өмнө цэл залуухан насандаа үүрэн телефоны томоохон оператор компанийн хүсэлтээр, өндөр үнээр нvцгэн зургаа авахуулсан байдаг. Тэр зургууд одоо ч хамгийн эрэлттэй хэвээрээ. Д.Пүрэвсүрэнгийн нvцгэн зураг чамгүй үнэтэй ч залуус нэгж хайрлахгүй зургийг нь авч байгаа нь өмнө нь нvцгэнээр зургаа авахуулсан бүсгүйчүүдийн амжилтаас хол даваад байсан удаатай.
Жүжигчин А.Туяа
Урлагийн тайзнаа олны харааг мялаадаг бие хаатай бүсгүйчүүлийн нэг бол жүжигчин А.Туяа. Сайхан биеэрээ гайхуулах дуртай түүний нvцгэн зургууд интенетээр цацагдаж, шуугиан тарьж байсан удаа ч бий. Түүнчлэн үе үехэн эрот и к зургаа цахим хуудасны найзууддаа сонирхуулдаг А.Туяад эро т и к киноны санал цөөнгүй ирдэг ч тэр шуудхан “Үгүй” гэсэн хариулт өгдөг төдийгүй түүгээрээ ч бахархдаг гэнэ шүү.
Тэгэхээр жүжигчин бүсгүй эр о т и к зураг авахуулах хоббитой л болохоос биш эр о т и з дүрээ дэлгэцэнд мөнхлөх харин сонирхолгүй гэсэн. Тэрээр зураг тус бүрээ таван сая төгрөгөөр үнэлж авхуулсан гэдгээ нуугаагүй.
Загвар өмсөгч С.Төгс
Сүүлийн жилүүдэд загварын ертөнцийг чимж буй загвар өмсөгч С.Төгс өөрийн төгс, төгөлдөр нvцгэн зургаар интсаграм хуудсаа дүүргэж, шуугиан тарьсан цаг саяхан. Тэрээр монголдоо төдийгүй гадны улс оронд ч чадварлаг загвар өмсөгч гэдгээрээ танигдсан.
Охиноо төрүүлээд удаагүй байхдаа гадаадын загварын агентлагтай гэрээ байгуулан хэдэн жил ажиллаад ирсэн. Ирсэнийхээ дараа 2017 онд БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнээс “Азийн стар модель” шагналын эзэн болсон билээ.
https://tac.mn/post/82109
URL: