Оюуны өмчтэй холбоотой асуудлын улмаас Андлалын өргөөг нурааж эхэлжээ
Андлалын өргөө цаашид баригдах боломжгүй болсон тул нурааж эхэлжээ.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.
Иймд Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг нь ашиглуулахаас татгалзсан аж.
Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийх юм.
URL: