Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

Их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа.

Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно” гэлээ.


URL: