АТҮТ: Замын-Үүд-Эрээн боомт чиглэлд есдүгээр сарын 1-нээс автомашины тоог нэмэгдүүлэхгүй

Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ сарын 11-нийг хүртэл сунгажээ

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ.

Гэвч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн аж. Иймд есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

 


URL: