“КFC”-ээс дахин хордлого гарсан уу

45802955-BD11-4616-8104-D4D0A1D8CBD6Үйлчлүүлэгчид нь хордсон асуудалтай холбоотойгоор мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагууд KFC түргэн хоолны сүлжээ салбаруудад шалгалт явуулж байсан удаатай.

Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам твиттер, фэйсбүүк орчинд KFC рүү хаягалсан гомдол үе үе үзэгдэж, сонсогддог боллоо.

KFC-д дахин хүмүүс хордож эхэлсэн гэв үү.

Учир нь өчигдөр буюу 2021.08.22 өдөр КFC-ээр үйлчлүүлсэн гурван иргэн гүйлгэж, бөөлжиж нэг нь халуурч байгаа талаар цахимд мэдээлсэн байна.

Доорх сэтгэгдлүүдэд дунд бас нэгэн иргэн өчигдөр үйлчлүүлж адилхан шинж тэмдэг илэрсэн талаар бичжээ.

2019 онд  KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай цацагдаж байсан .

Бид албан эх сурвалжаас тодруулан эргэн мэдээлэх болно.

 

https://tac.mn/post/81848


URL:

Tags: