Сэрэмжлүүлэг: Park east II хотхонд амьдарч болохгүй

8C92F791-557C-4CE2-8C07-C1B415161D97Сүүлийн үед нийслэлд олон хотхон баригдаж байгаа ч тэдгээр хотхон нь жирийн иргэн авч дийлэхээргүй өндөр үнэ ханштай болсон билээ.

Иргэдийн хувьд өндөр үнэтэй байх тусмаа сайн барилга гэж боддог бол барилга барьж байгаа болон туслан гүйцэтгэгчид нь ашгаа бодож ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа нь харамсалтай. Үүний нэг жишээ нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно Park east II хотхон юм.

Өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан уг барилга өнөөдрийг хүртэл гүйцэт ашиглалтад ороогүй, хүн амьдрахад бэрх байгааг бид энэ удаад онцолж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно Park east II хотхон баригдаж байгаа. Метр квадрат нь ГУРВАН САЯ ХОЁР ЗУУН МЯНГАН төгрөгт хүрсэн уг хотхон харамсалтай үнийн дүндээ нийцэхгүй, хүн амьдрах боломжгүй байр ажээ.


Тухайлбал, дийлэнх хаалгыг буруу суурилуулснаас болж хаалганууд гүйцэт хаагддаггүй. Хаагдсан бол нээгдэхгүй.
Цонхыг мөн буруу суурилуулсан тул эвтэйхэн онгойлгохгүй л бол өөдөөс нурж унах эрсдэлтэй.

Шалыг хийгээд удаагүй ч хүн явах боломжгүй бөмбийж гарч ирсэн.
00-ын өрөөний плитаг завсартай наасан.
00-ын өрөөнд суултуур, ванн зэргийг суурилуулаагүй.

Хананд тавилга байрлуулах боломжгүй гэх зэргээр гологдол, гажиг их гарна.

Ийм байранд хэн ч 200-350 сая төгрөг төлөөд амьдрахгүй нь тодорхой. Харин Park east II хотхоныг барьж байгаа н.Тунгалаг захирал “… Нэг бол энэ байранд амьдар үгүй бол шүүхдэ ж байгаад мөнгөө аваарай. Чадахгүй бол эндээ дуугүй амьдар” гэх утга бүхий үгээр захиалагчдаа дайрч доромжи л ж  дарамталда г  байна.

Хэрвээ энэхүү дутуу гүйцэтгэлтэй байрандаа амьдарна гэвэл захиалагч та хэдэн зуун сая төгрөг төлсөн эсэх нь хамаагүй өөрсдөө 00-ын өрөөний асуудлуудыг шийдэх ёстой. Гүйцэтгэл дутуу барилгынхаа засварыг оршин суугч хэрвээ өөрөө хийнэ гэвэл 00-ын болон бусад асуудлуудыг нь шийдэхэд хамгийн багадаа 20-30 сая төгрөг шаардагдахаар байгаа юм.
Уг нь Н.Тунгалаг гэгч нь анх уг байрыг барихдаа захиалагчдаас мөнгийг нь “хөхөө шиг уран донгодож” авсан байдаг. Гэвч амласан, гэрээнд заасан хугацаандаа байрыг хүлээлгэж өгөлгүй жил илүү болж байгаа юм. Үүний улмаас хохи р ч  байгаа захиалагчдад гэрээний дагуу алданги өгөх нь битгий хэл “заргалдаарай” хэмээн хэл амаа билүүддэг байна.

Улсын комисс хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй, хүн амьдрахад бэрх энэхүү байранд зарим захиалагч амьдарч байгаа.Тэдний хувьд маш тухгүй амьдарч байгаагаа мэдэгдсэн.

Park east II хотхоны захиалагчид болон оршин суугчид хэрхэн хохирч байгаа талаар бид цувралаар хүргэх болно.


А.Баярмаа

tac.mn


URL:

Tags: