Тэр “бөх” хэний хэн бэ?

3e6ea1b2-6ab6-48b1-bb87-1e7c0191a197_extra_large

Төсөрхөн Хүй долоо худагт 512 бөхийн нүсэр барилдаан болж, ковид гарсаар хоёр жил гаруй наадмаа санаж байсан хүмүүсийн магнайг тэнийлгэсэн. Хэдийгээр үзэгчгүй боловч удаан бөх үзээгүй бөхийн хорхойтнууд хоёр өдөр телевизийнхээ өмнө уягдаж, бөхийн барилдаан хөөрхөн сенсаци дэгдээгээд амжсан.  Улсын баяр наадмаа ч аргагүй эрхэнд хойшлуулан цахимаар хийгээд байхад Монголын Залуучуудын Холбоо 100 жилийнхээ ойд зориулсан “хоншоор”-тойгоор хийжээ.

Гэтэл мөн л өнгөрсөн амралтын өдрүүдэд 700 гаруй харваач оролцсон сурын наадам мөн л Хүй долоо худагт болов. Мөн л наадмыг Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан бөгөөд холбооны Ерөнхийлөгч жанжин малгай, хөх торгон дээлтэй сур харваж үзүүлэв.

Нөгөө найрын ширээний хойморт торгон дээлтэй ханхалзаад байдаг гэдэг шиг 512 бөхийн барилдааныг нээж үг хэлж байсан мөнөөх О.Гэрэлт-Од хэмээх залуу. Ийнхүү хоёр наадам дараалуулсан хийсэн Залуучуудын холбооны тэргүүн анхаарал татаж байна. Нэг хэсэг чимээ багатай байсан МЗХ-ны Ерөнхийлөгч солигдсоноос хойш хэний хэн, ямар “битүү морь” гэнэт гараад ирэв гэж гайхашрах болсон. Харин энэ удаад О.Гэрэлт-Од хэмээх залуу ковидын үед бөх барилдуулж, сур харвуулан, хоёр жил шахам тасраад байсан наадмыг сэргээж жинхэнэ утгаараа олны анхааралд өртөж чадав бололтой. Бөхөө санасан монголчууд баярлаад сүйд.Бас ч гэж “чадалтай” аавын хүүгийн хийдэг ажил гэж шэвэр авир хийж байна. 

Жанжин малгай, торгон дээлтэй тэр “бөх” хэний хэн юм бол?


URL: