Амьтдыг чулуу болгодог нуур
Танзани улсад нэгэн гайхамшигтай бас аймшигтай нуурыг судлаачид нэлээн олон жилийн өмнө олж мэдээлсэн ч энэ тухай хүмүүс төдийлөн мэддэггүй. Танзанийн Натрон гэх нуурын усанд хүрсэн амьтад амиа алдах төдийгүй чулуу болж хувирдаг гэнэ.
Ийм зүйлийг үлгэрээс л сонсдог байсан бол одоо бодит ертөнцөд биелэлээ олжээ. Гэрэл зурагчин Ник Брандт тус нуурын ойр орчимд чулуужсан амьтдын зургийг даржээ. Усанд ихээхэн хэмжээний давс бас бус химийн бодис ихээр агуулагдсан тул ийм үр дүнд хүргэдэг байж болзошгүй гэж үздэг байна.
Ник Брандт нуурын эрэг орчимд чулуужсан амьтдыг яг байгальд амьд байгаа мэтээр байрлуулж зургийг нь даржээ. Энэхүү нуур нь 60 хэм хүртэл халуун устай байдгийг эрдэмтэд тогтоосон гэнэ.
URL: