Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн Сүүн голд автомашинаа живүүлжээ


Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн Сүүн голд автомашинаа живүүлжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Сүүн” голын усанд автомашин живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход иргэн Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ суудлын автомашин жолоодож яваад “Сүүн гол”-ын усанд живүүлж, өөрөө эсэн мэнд гарсан байв. Автомашиныг татан гаргах боломжгүй тул орхижээ.

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар Дэлгэрмөрөн голд дөрвөн зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлага энэ сарын 18-ны өдрийн 04:24 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан очиж Приус-20 загварын суудлын автомашинтай дөрвөн иргэн 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


URL: