Жо Байден өөрийгөө зөвтгөв

605beeb4b749bӨчигдөр 2021 оны наймдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Жо Байдентэй АBC телевизд ярилцлага өгчээ. АНУ-ын цэргийг 8 дугаар сарын 31-нээс хойш байх боломжтой юу гэж асуухад “Байх боломжтой, бид тэр хугацаанаас өмнө гаргаж чадна гэж бодож байна. Хэрвээ бид заасан хугацаанд бүх иргэдээ авч гарч амжихгүй бол үлдэх болно” гэж хэлжээ.

“Цэргээ татан гаргах процесс яг хаана бүтэлгүйтсэн бэ” гэсэн асуултад “Бүтэлгүйтээгүй, үүнээс дээр шийдэл байгаагүй. Тус улсын ерөнхийлөгч улсаа орхиод өөр улс руу дүрвэж, бидний бэлтгэсэн Афган цэргүүд бууж өгсөн. Энгийнээр тийм л зүйл болсон” гэжээ.

Үүнээс гадна түүнд С-17 онгоцонд Афган улсын иргэд хэрхэн чихцэлдэн сууж байгаа зураг болон онгоцны хажуугаас барьж нисэх гэсэн иргэдийн бичлэгийг үзүүлэхэд асуултыг тасалж “Энэ чинь 4 бишээ, 5 хоногийн өмнө байсан шүү дээ. Гэхдээ бид байдлыг гартаа авах хэрэгтэй” гэв. Гэвч энэ үйл явдал нь ярилцлага болохоос  дөнгөж  2 хоногийн өмнө өрнөсөн үйл явдал байж.


URL: