Жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд торгодоггүй болох уу
Хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформ буюу “И-Монголиа 2”-ыг энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Ингэснээр төрд байгаа иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд нэвтрэх бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолт багасах аж. Тухайлбал, жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас торгуулдаг байсныг зогсоох юм байна.
Жолооны үнэмлэхээ мартаад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр таныг мөн гэдгийг баталсан ч үнэмлэхгүй хэмээн торгодог. Энэ асуудлуудыг шийджээ.
Мөн Виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа, тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болох аж.
URL: