Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
МАН-ын боловсон хүчин дунд цүнх барьж сурахгүй л бол дээшилж, дэвшдэггүй зарчим үйлчилдэг. Тийн өсөн дэвшиж яваа хүмүүсийн нэг нь ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр. Харамсалтай нь мань хүн нам болоод ах нарынхаа “хишгийг” буруу хүртэж, өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан тухай эх сурвалжууд хэлж байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.
Мань Ч.Мэндбаярын хувьд Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч. Тийм болохоор өнгөрсөн жил ОСНААУГ-ын захирлаар томилогдсон. Өмнө нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мань хүнийг хотын дарга Д.Сумъяабазар нутгийн хэмээн өөд нь татдаг ч өнөөх нь ийн нэрийг нь баастаж буй хэрэг.
Улсаас иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ус, дулааны төлбөрийг нь “дааж” байхад Ч.Мэндбаяр дарга эсрэгээрээ улсын хөрөнгөнөөс завшсан болж таараад байгаа юм. Тиймээс ч УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нартай хам хэрэгт шалгуулж буй нь энэ.
Өөрийн ур чадвараар бус ах нарынхаа цүнхийг барьж гүйсэн болохоор Ч.Мэндбаяр ч төрд бус хувьдаа ашигтайгаар л ажиллаж байсан нь энэ. Гэхдээ энэ бол ердөө л түүний зэс цухуйж буй эхлэл.
https://erennews.mn/article/48830
URL: