ШҮҮХ: Энканто хотхоны “Оргил“ худалдааны өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ

 16288225176115dbf5f153cНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, иргэн А.Базар ”Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүх хянан шийдвэрлэж дээрх шийдвэрийг гаргасан байна.


URL:

Tags: