БШУЯ: Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна
БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийж байна.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй. Мөн эдгээр хүүхэд улирлын томууд их нэрвэгддэг.
Иймээс дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээх нь. Хамгийн гол зүйл нь боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа чухал. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.
Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна” гэлээ.
URL: