Л.Халтар: Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн

Л.Халтар: Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн

Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа.

Үүнээс улбаалан зарим жолооч ачаа тээвэр хийхгүй байх, мөн давхар гэрээ хийх зэрэг дагалдах асуудлууд гарч байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээллүүд гарсаар буй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад “Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн.

Автотээврийн үндэсний төв болон Засгийн газрын төлөөлөл, Ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв. Хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй. Эцэст нь хэрэглэгч хохирно. Сүүлийн жолооч нар дээрх асуудлыг гаргасан. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байгаа юм. “Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя” гэж байгаа юм.

Машины тоог нэмэхийн тулд Монголын Автотээвэрчдийн холбоотой ярилцаж байна. Алтанбулаг-Хиагт чиглэлд автомашины толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Үүнийг Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замд ачих ажиллагаанд Эрээн хотын захиргаа энэ асуудалд анхаарч байгаа тул ахиц гарч байгаа” хэмээв.


URL: