24 ширхэг тарвага тээвэрлэн хот руу нэвтрэх гэж байхад нь илрүүлжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгчээ.
Иргэд орон нутгаар зорчихдоо хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
URL: