Ч.Болортуяа: Гашуунсухайт боомтын хувьд цар тахлын тоо буурч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэж байгаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн сарын хугацаанд Замын-Үүдийн хилийн боомт дээр ариутгал халдваргүйтгэлийн хаалга баригдаж дууссан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилж экспортын нөхцөл байдал, ачаа тээврийг сайжруулах талаар тодорхой ойлголтод хүрсэн.
БНХАУ-ын талаас боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, цар тахлын тоог буруулах шаардлага тавьж байгаа. Гашуунсухайт боомтын хувьд цар тахлын тоо буурч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэж байгаа мэдээлэл байна. Замын-Үүд боомтын хувьд халдвар хамгааллын дэглэм, хязгаарлалтыг үргэлжлүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө” гэв.
URL: