Сэрэмжлүүлэг: Халх, Орхон гол аюултай түвшинг давж, үерлэжээ
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийслэлийн хоёрдүүрэг, 15 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгджээ.Ослын улмаас дөрвөн том хүн, хоёр хүүхэд эндэж, бог мал 848 хорогдож, үерийн усанд хоёр гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давжээ.
Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn
URL: