Хүн мөргөөд зугтсан этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ
Автомашинаар нэгнээ мөргөж, хүнд гэмтээсэн осол Дорнод аймагт гарсан байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д нь Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж биед нь гэмтэл учруулжээ.
Тэрээр хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид олж илрүүлэн Дорнод аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч С, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
URL: